Цагаан хас эх орончид ТББ

Үндсэрхэг үзэлтэнгүүд мандан бадраг!!

Харь гүрнүүдэд алдсаар байгаад үлдсэн жаахан газар нутгаа бусдаас харамлаж, эх нутагтаа амьдарч буй ард түмн

2013-01-12 19:14:32
Нийтэлсэн : анка | Уншсан (137) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Монголоосоо айсан монголын тухай эргэцүүлэхэд...

2013-02-23 16:18:41

Монгол Улсын иргэний харьяаллаас  гарч байгаа хүмүүсийн тоо болон  иргэн болж байгаа хүмүүсийн тооны харьцаа дэндүү их буюу 60:1 байгаа гэх мэдээлэл бий. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монголчууд аа, олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Мэдээж энэ үг зөвхөн уриалгаар зогсохгүй ажил хэрэг болох ёстой. Уг нь Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас “Зөгийн үүр” хөтөлбөрийг боловсруулж байсан. Харин энэ хөтөлбөрийн  хэрэгжилт ямар байгаа талаар өнөөдөр тодорхой мэдээлэл алга.

Хилийн гадна амьдарч байгаа угсаа гарвал нэгтэй улсууд руугаа хандсан бодлого хэрэгжүүлдэг туршлага  олон улсад бий.  Тухайлбал, манай хойд хөрш “Русский мир”  хөтөлбөр, өмнөд хөрш  “Тавдугаар цуваа” бодлого, Казахстан Улс “Оралман буюу Эргэн ирэгсэд”  “Нурлы кош буюу Гэгээн нүүдэл” гэх зэрэг  бодлого хэрэгжүүлж байна. Үүнийгээ тухайн улс орон нээлттэй гадаад бодлогын хэлбэр, хүн амзүйн бодлого гэж авч үздэг аж.

Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл  гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107 мянга 140 Монгол Улсын харьяат иргэд байдаг гэсэн тоо гарсан. Гэвч бодит байдал дээр үүнээс хэд дахин өндөр дүн гарна.

Өнгөрсөн удаад Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан АНУ-д 10 гаруй сэтгүүлчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрууллаа. Сэтгүүлчид зөвхөн сургалтад хамрагдаад зогсохгүй АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзаж тэдний ажил амьдрал, Монголдоо буцах сонирхол, хүндрэл бэрхшээлийн тухай ярилцсан юм. Энэ зуур Монголдоо эргэж ирэхээс эмээж байгаагаа нуулгүй хэлэх хүн олон байлаа. Монголд төрж өссөн хүн ингэж ярьж суухаар тэнд төрсөн тэдний хүүхдүүд Монгол гэх улсын талаар ямар төсөөлөлтэй өсөж өндийх бол гэж бодохоос зовинол төрмөөр.

Гадаадад амьдарч байгаа иргэд улсынхаа эдийн засагт багагүй дэмжлэг үзүүлдэг нь үнэн. Тэдний Монгол Улс руу гуйвуулсан мөнгөн шилжүүлгийн хэмжээ 2000 оны дунд үе хүртэл хамгийн өндөр буюу ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байсан юм билээ. Харин одоо  энэ дүн жил ирэх тусам тасралтгүй буурч байгаа аж. Энэ нь гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд тухайн улсдаа мөнгөө зарцуулах, наад зах нь хүүхдүүддээ боловсролын үйлчилгээ авч, үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа зэргийг харуулж байна. Магадгүй ийм нөхцөлд монголчууд эх орондоо эргэж ирэх магадлал улам багасч буй.

Бидэнтэй уулзсан монгол иргэдийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн штабт ажилласан мэргэжилтэн, тус улсад үйлдвэр байгуулж ажиллаж буй хүн ч байлаа. Тэд бүгд эх орныхоо талаар зөвхөн интернэтээс л аливааг олж уншиж байна. Монголын амьдралын өдөр тутмын элдэв асуудал, иргэдийн амьжиргаатай холбоотой хар бараан хамаг мэдээлэл тэдний эргэн ирэх тухай бодлыг цааш түлхсээр байгаа биз. Тэнд ажиллаж амьдарч буй нэгэн монгол эрийн ойр дотных нь нэгэн хүн Монголд ирж цуглуулсан багагүй мөнгөөрөө бизнес эрхлэх гэтэл төрийн хүнд суртлаас эхлээд олон асуудалтай тулгарсан тухайгаа ярьж байлаа. Хачирхалтай нь шинээр бизнес эрхлэхээр дорвитойхон хөдлөхийг эрмэлзэж буй хэн нэгнийг дарамтлах рекет бүлэглэл Монголд их байдаг тухай тэд ярьж байна. Товчхондоо монголчууд монголоосоо айгаад эхэлчихэж. Үнэн худлыг мэдэхгүй ч энэ мэт мэдээлэл гадаадад амьдарч буй монголчуудад хүнд тусдаг бололтой.

Эцсийн дүнд гэр бүлийнхээ төлөө чармайн ажиллаж буй монгол иргэд гадаадад хямд ажиллах хүч гэгдэх ч эх орондоо бол үнэт хүний нөөц байх ёстой. Цөөхөн монголчууд яагаад эх орондоо сайхан амьдарч, баялаг бүтээж болохгүй гэж. Төрийн зүгээс үүнд ямар оролцоотой байх ёстой вэ.  АН-ын гол хөзөр болох “Олуулаа” гэх үг гадаадад амьдарч байгаа иргэдийн тухайд ямар хамааралтай байх вэ. Засаг барьж буй нам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор димпломат албанд ч хүний нөөцийн өөрчлөлт орж байгаа билээ. Биднийг АНУ-д очиход сүүлийн хоёр сарын дотор халаа сэлгээ их хийгдсэн тухай яригдаж байсан юм. Шинэ бодлого, өөрчлөлт мэдрэгдэнэ л гэж найдаж байгаа байх, тэндхийн монголчууд.

Энэ зуур Америкт суугаа монголчууд уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэлээ. Тэндхийн монголчууд хэрэндээ ач холбогдол өгч тэмдэглэдэг нь сайхан санагдсан. Олон ч айлд зочлов. Зочилсон айл болгонд бага насны хүүхэд байх бөгөөд эх хэлээрээ ярьж байгаа нь тун цөөхөн юм. Монголд их сургуулийн багшаар ажилладаг хүний ач охин төрөлх хэлээ мэдэхгүй байна гэхээр танд юу бодогдож байна даа.

Эцсийн дүнд гадаадад амьдарч буй монголчууд эх орныхоо амьдралын талаар санаа зовинож суудаг бол эсрэгээрээ бид гадаадад амьдарч буй монголчуудаа харь иргэн болж буйг харамсан харж сууна. Олон дунд олон л янзын хүн бий байх. Гэхдээ л бид чинь цөөхүүлээ шүү дээ. Олуулаа болох тухай одоо л бодохгүй бол оройтож ч магадгүй.

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (46) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Монгол орон харийнханы өмнөөс золиослогдож, цөмийн булш бунхан болох аюул бидний өмнө "Монголын цөмийн санаа

2013-02-23 14:48:07
Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (31) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Р. Чойном :МОНГОЛ НАЙРАГЛАЛ (Монгол гэдэг чинь энэ байна)

2013-01-19 22:00:58

МОНГОЛ ГЭДЭГ
ЗОРИГТОН ЭРС НЬ ЗОДГОНДОО ЧАНГАРЧ
ЗОГСООГООРОО НӨХЧДӨГ
ЗОРМИГ САЙХАН ЭХ ОРОН

МОНГОЛ ГЭДЭГ
САРАНГУА СААЛЧИН ОХИД НЬ
САЛХИНД УРАЛСАН САЙХАН ЭХ ОРОН

МОНГОЛ ГЭДЭГ
ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ТЭГШ ТАЛ НЬ ЦЭЛГЭР
ТЭНД СУУГЧИД НЬ ЦЭМЦГЭР ТИВ ДЭЛХИЙД
ХОСГҮЙ САЙХАН ЭХ ОРОН

МОНГОЛ ГЭДЭГ
УУЛ НЬ ӨНДӨР УРГАЦ НЬ ӨТГӨН
УРСГАЛ НЬ ТУНГАЛАГ УУЖИМ САЙХАН ЭХ ОРОН МОНГОЛЫН ДУУ ГЭВЭЛ МОТОРЫН ДУУ БИШ
МОРИТОН ЗАЛУУСЫГ УЯРААСАН
МООЛЬ ХАР НҮДТЭНИЙ ДУУГ МОНГОЛ ГЭДГИЙМ
МОНГОЛЫН ДУРСГААЛ ГЭВЭЛ
МӨНГӨН БОРОНЗТОЙ ШОХОЙН БАРИМАЛБИШ
МӨРНӨ БАЛРААГҮЙ ЭХ ЦУВААНИЙ ЗАМ ДЭЭР
МӨНХЖИН ҮЛДСЭН ХҮН ЧУЛУУГ МОНГОЛ ГЭДГИЙМ
ЭХ ОРНЫ МИНЬ УУДАМД НҮДЭЭ БЭЛЧЭЭХ ГЭЖ
ЭСГИЙ ГЭРИЙН МИНЬ ХОЙМОРТ ЭДЭЭ ЗООГЛОХ ГЭЖ
ЭРТНИЙ ЕВРОПИЙН ЭРТЭЙ ЧАДАЛТАЙ ЖУУЛЧИД
ЭЛСЭН ЦӨЛД НЬ АНГАЖ ЦАНГАЖ ЯВСАН МӨР БИЙ
ХҮНГҮЙ ЮМ ШИГ ӨНГИЙСӨН МАНЖ ДАЙЧИН УЛСЫН
ХҮРЭЭНЭ БЭТҮҮ ХЭЛЭН ХАР МАЛГАЙ
ХИЛИЙН ОВООНЫ БЭЛД ТОЛГОЙТОЙГОО
ХҮЛЭГ МОРИДИЙН МИНЬ ТУУРИАН ДОР
ӨНХӨРЧ УНАСАН МӨР БИЙ

ЭНЭ ЧИНЬ ЭЗЭНТЭЙ
ЭЗЭН НЬ ЭРТЭЙ ЧАДАЛТАЙ
ЭРТЭНЭЭСЭЭ НААШ ЭЦЭГТЭЙ ӨВӨГТЭЙ
ХАДАН ДЭЭРЭЭ БИЧИГТЭЙ
ХАДАГАН ДЭЭРЭЭ ЕРӨӨЛТЭЙ
ХААЧ ЯВСАН ХАНАГАР САЙХАН ЭХ ОРОН

МОНГОЛ ГЭЖ БАЙСАНЧ ЮМУУ БАЙДАГЧ
ЮМУУ ГЭЖ
БАРУУНИЙХАН ЯРИДАГ
ТЭГВЭЛ ТЭР МОНГОЛ ГЭДЭГ ЧИНЬ
БАЙСАН ЮМ БАЙГАА ЮМ
БАЙЛГАХ ГЭЖ БИД БАЙГУУЛСИЙМ
БАЙХ БАЙХДАА БАРАГИЙН ТА НАР БИШ
БААТАРУУД БАЙСИЙМ

НАР САЛХИНД ОНГОСОН НҮҮДЭЛЧИН
ОВГИЙН ЦУВААНААС
НАС ЗАЛУУ БААТАРУУД................
ӨНЖИН ТОРНИЖ
НАНХИАД УЛСЫН ХЭРМИЙГ
ӨДТЭЙ СУМ ШИГ ДАВЖ
НАЙМАН ТҮМЭН СЭЛҮҮРТЭЙ ХӨЛӨГ
ОНГОЦ ДАРХЛААД
НАРАН УЛСЫН ХИЛРҮҮ СЭЛЖ ЯВСАН
ТҮҮХТЭЙ ЮМ

АЛТАН ШАРМАЛ ХҮРЭЭТЭЙ ЗАНДАН СУУДАЛД НАЛАЙЖ
АРВАН ЦАГААН ХУРУУНДАА ОЧИР
АЛМАЗ ГЯЛАЛЗУУЛСАН
АРАБЫН ШАХЫН ӨМНӨ ДЭЛХИЙ БӨХӨЛЗӨЖ БАЙХАД
АРИСАН ЦАМЦАН ДЭЭРЭЭ БУЛГАН ДЭЭЛ БӨГТӨРЧ
АРГИЛ БАДРИУН ГАРТАА ИЛДИЙН БАРИУЛ АТГААД
АНЧИН МАЛЧИНИЙ БААТАР ХҮҮ
АРЧААД ӨНГӨРСӨН ТҮҮХТЭЙ

НАЙМАН ЗУУНЫ ӨМНӨХ СУУТ МОНГОЛ ХҮН ТЭР
НАМХАН ЧИЙРЭГ МОРИДИЙНХОО ХУР ДЭЛЭН ДЭЭР БӨХИЙЖ
НАРИЙН ШИРЭН ГӨЛМӨН ДЭЭР ГАН ДӨРӨӨ ЖИЙЖ
НАРАН ШИНГЭХ ЗҮГРҮҮ СУРАН БУГУЙЛ ЧУЛУУДАЖ
НАМТАР ТҮҮХТЭЙ ПАРИСИЙН
АЛТАН ЦАМХАГЫГ УУРГАЛАЖ
НААШ ЦААШ ГАНХУУЛАН ТАТАЖ ЯВСАН УДААТАЙ
ЗАСГЫН СҮР ГЭДГИЙГ ДЭЛХИЙ ТЭГХЭД ЮМ
ЗАРЛИГ ТУШААЛ ГЭДГИЙГ ЕВРОП ТЭГХЭД ОЙЛГОСОН ЮМ
ЗАГС ИХТЭЙ ХЭРЛЭНГИЙН
ЗАМАГТ ХАТААГДСАН СЭЛЭМ
ЗАРХАЙ ХОТИЙН ИЛДИЙГ ХУГА ЦОХИХИЙГ ҮЗСИЙМ
ЗАЛУУ БААТАР ТЭМҮҮЖИНИЙ САНАСАН САНАА ТЭГЭЖ
ЗАМБУУ ТИВИЙН ЭЛГЭН ДЭЭР ХҮН ЧУЛУУ БОЛОН ҮЛДСИЙМ
МОНГОЛ ХҮН ИНГЭЖ МОРИТОЙГОО
ХҮНТЭЙГЭЭ ХӨШӨӨТЭЙГӨӨ ЧУЛУУТАЙГАА
ХӨДЛӨШГҮЙ ДАРХАН ЭРХТЭЙГЭЭ
ХӨДЛӨШГҮЙ БАТ ЗОРИГТОЙГОО
ХӨВЧИН ДЭЛХИЙ ДЭЭР ХӨЛ ДЭЭРЭЭ
БАТ ЗОГСОЖ ҮЛДСИЙМ

ОВТОЙ МАНЖ ШИГ ОХИДОО ХУДАЛДАЖ
ОРОС ОРОН ШИГ НИЙСЛЭЛЭЭ ГАЛДУУЛЖ
ТЭРТЭЭГИЙН АМЕРИК ШИГ ТЭНЭГҮҮДИЙГ
ТУРХИРЖ ТЭГЭЖ БИД ТӨГСӨӨГҮЙ ЮМ

УТААН ДУНД Ч МОРИТОЙГОО БАЙСАН
УСАН ДУНД Ч ГУТАЛТАЙГАА БАЙСАН
УУЖ ИДЭХДЭЭЧ ХУЯГТАЙГАА БАЙСАН
УНТАЖ ХЭВТЭХТЭЙЧ ХУВЦАСТАЙГАА БАЙСИЙМ
ӨӨРСДИЙНХӨӨ ХҮНИЙГ ӨДӨР ШӨНӨГҮЙ ХАЙРЛАН САХИСИЙМ
ӨӨРСДИЙНХӨӨ ГҮРНИЙГ ӨДТЭЙ СУМААР
ХАРВАЖ ХАМГААЛСИЙМ

ДЭЛХИЙ ДАХИНИЙ ТҮҮХЭНД
ТӨРИЙН НУРУУ БОСОГСОН
ДЭГЛЭМ САЙТАЙ ЦЭРГИЙН
ТӨМӨР ХЭРМИЙГ ҮҮСЭГСЭН
ТЭРГҮҮН ЖАНЖИН ЧИНГЭСИЙН МЭНДЭЛЖ ТӨРСӨН ГАЗАР
ТЭМҮҮЖИН ХАСАР ХОЁРИЙН ТОГЛОЖ ӨССӨН НУТАГ
ДЭЛҮҮН БОЛДОГИЙГ ОРООСОН ОНОНЫ
УСАНА ШИРГЭЭГҮЙ БАЙНА
ДЭЭДЭС ҮНДЭСЭЭР ОВГОЛСОН ОВОГ
ҮНДСЭНЭ УСТААГҮЙ БАЙНА
УСТААГҮЙ ТЭР ҮНДЭСИЙН ҮР НЬ БОЛСОН БИ
УРАГ САЙХАН МОНГОЛИЙНХОО АЛДАР ЦУУ ХОЕРЫГ
УУР БАХАРХАЛ ХОЁРООРОО ХӨЛЧҮҮРЭНХЭН ДУУЛЖ БАЙНА
УЛААН БҮСЛҮҮРТ МАЛГАЙТАЙ ЦАГДАА НАРЫН ДУНДААС
УДАМ ХОЙЧИЙН ҮР САДАДАА
ҮҮНИЙГ СЭТГЭЛЭЭРЭЭ ХҮРГЭХ ГЭЖ
УУШИГНИЙХАА ГУРВАН СУДСЫГ ТАСАРТАЛ
БИ ДУУЛЖ БАЙНА
МАГТАН ДУУЛЖ БАЙГАА
МИНИЙ САЙХАН МОНГОЛ
МАНДТУГАЙГААР ДҮҮРСЭН УЛААН ТООСОН ДОР БАЙХГҮЙ
МАНХАЙХ ӨНДӨР БАРИЛГИЙН ЦАГААН ДЭЭВЭРТ БАЙХГҮЙ
МАШИН ТЭРЭГ ХӨЛГӨЛСӨН ПОЛЬТОН ДОТОР БАЙХГҮЙ
МАЯГ ИХТЭЙ ХУВЦАСАН ДЭРГЭДЭХ БУДМАЛ
ТОЛГОЙД БАЙХГҮЙ
МАРШ ГОЛДУУ ХӨГЖИМӨН ДЭРГЭДЭХ
БУЛБАРАЙ ХӨЛӨНД БАЙХГҮЙ
МИНИЙ САЙХАН МОНГОЛ ҮҮРД МАНДАН БАДАРЧ БАЙХ БОЛНО ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

Ангилал : Афоризм | Нийтэлсэн : анка | Уншсан (97) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ 3 (Бяцхан сургаал гэхэд дэндүү багдах хойч үен биднарт зориулж дэндүү үнэнийг өгүүлж

2013-01-19 21:37:52

Булаг усны цутгалан сөргөж ордог жамгүй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгүй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгүй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгүй.
Бузрын нүх уруу өөрийгөө өөрөө түлхэх хэрэггүй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггүй! Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггүй,
Арслан, заан гэвч хүчтэн хэвээр төрдөггүй,
Амьд байгалийн хуулийг хүний хүү тэрсэхгүй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгүй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггүй,
Алдсан хойноо харин түүнээ давтах хэрэггүй.
Би л айдаггүй хүн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сүйтгээд ч яахав.
Алдаж буруутах вий гэж юм бүхнээс айсаар
Ахиж олдохгүй насаа аргамжиж хүлээд ч яахав
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгүй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хүсэл бүтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хүн урьд нь бүтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бүхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд.
Мэдсэн хүний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!
Өөрөө тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!
Өрөөл чинь хэрэв гуйвал ялихгүй битгий харамла!
Өвөр түрий хоосон бол шалигийн зүйлс бүү шохоорх!
Өр зээл ихтэй бол нэгэн газар бүү суу!
Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!
Амьтан бүхний түрүүнд унахын эрдмийг бүү үзүүл!
Аяган дахиа хоословч л лонхон дахиа хоослолгүй
Ахиад маргааш өглөө нь дотор засахаа бод!
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бүү яар!
Энэ шөнө өнгөрөвч өртөнцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгүй уулзана гэдгээ бод!
Ав! гэсний нь зоргоор хүнээс юм авахдаа чи
Авдар савыг иь хоослоод бүгдийг нь авахгүйн учир
Аль! гэсний нь зоргоор хүнд юмаа өгөхдөө чи
Ар талд нь бас өөрт үлдээхээн бод!
Өөрийн нутагт явахдаа хүний хүнийг хайрла!
Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь үгүй хүүхэд эхээс төрөх ёсон байвч
Нутаг нь үгүй хүн хорвоод байдаг учиргүй!
Өөрөө цадах тусмаа өлөн хүнийг өрөвд!
Өлсөх цагтаа харин цатгаланд бүү хонзогно!
Өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв!
Өөрөө тостой бол харин өнгөтөөс бүү дөл!
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань,
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр үлдэж, бие үхдэгийг бүү март!

Ангилал : Афоризм | Нийтэлсэн : анка | Уншсан (47) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ - 2

2013-01-19 21:35:43

Хvн болж тєрсний учир чи
Хvн бvхнийг хvндэлж яв.
Хvнээс хvчтэй амьтан энэ ертєнцєд vгvйн учир
Хvнээс чи айж болгоомжилж яв.

Буруу биш зєв сэтгэлтэй явбал
Бурхан биш хvн чамайг аварна.
Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь
Буг биш хvн чамайг ална.

Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хvчит хєрс юм.
Хэрвээ чи єєрт хэрэггvй зvйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хvний сэтгэлд чиний тєлєє цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно.

Алив бvхэн ганцхан єдрєєр дуусдаггvй
Аавын хvvтэй ганцхан уулзаад єнгєрдєггvй
Амьдралын олон давааны чухам ямархан оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх

Зурвасхан тохиолыг vvрд vл мартан
Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно
Аар саархан юманд vл хайхран
Аягvй нэгэн ул мєр хvний сэтгэлд vлдээвэл

Он жилийн уртад тэр чиний эсрэг
Ой хєвч болтлоо ургасаар явна
Ярвагар явахдаа хэрхсэнээ чи мартан
Ядрах нэгэн єдрєє тэр ойд орно
Гарах газаргvй хорт ширэнгэнд мухардаж
Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана

Хєрєнгє зєєр нэр алдар албан тушаал
Хєгшдийн буян залуугийн тэнхээ найз нєхєд
Аль нь ч гэсэн єнєє байвч, маргааш хоосон
Алга дарамхан улаан нvvр л хэзээ ч хэвээр

Дайсан нєхєр хоёрын аль нь ч гэсэн
Дандаа уншиж явах амьд хуудас
Yхэн vхтэл гагцхvv чиний нvvр мєн
Yvний учир тэр хуудсанд инээмсэглэлээс єєр юм бvv бич

Ангилал : Афоризм | Нийтэлсэн : анка | Уншсан (19) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Р.Чойном : Говийн жаахан Бүжидмаагийн гуйж хэлсэн үг

2013-01-19 21:33:18

Амьдралын ханиа чамайг болгож
Авъя гэж та бичжээ.
Амаар минь болъё гэж бодоод
Асууж байгаа юм уу даа ?

“Эр хүний дотор
Эмээлтэй морь багтана “ гэдэг
Эргэцүүлж өөрөө бодсон юм байгаа биз
Би юу гэх вэ дээ …

Харсаар байж намайг
Сайхан хүүхэн гэж шилээгүй нь лав
Харин Бүжидмаа чинь танд
Сайн хань байхыг хичээнэ...

Өрх гэрийн чинь голомтыг би
Өөд нь бадраахыг бодно.
Өмссөн зүүснийг чинь бүтэн
Өнгөтэй явуулахыг хүснэ.
Хишгийн тогоог чинь түшиж
Хийморь жавхааг чинь дэмжиж
Хэчнээн бэрхшээл тохиолдсон ч
Ухарч цуцахгүйг бодно оо.

Халуун байлаа гээд
Халширч зугтахгүй нь магад
Хүйтэн байлаа гээд
Хүнээс дутахгүй нь мэдээж

Ажил үйлэнд Бүжидмаа чинь
Айхтар гаргууд биш ч гэсэн
Айл хөршийнхөө дотор
Айргийн тавд орох байлгүй.

Харин намайг та
Хамаагүй дээгүүр хөтөлж
Хатад дагинас шиг гангацуултай.
Хамт битгий суулгаарай.

Нүүр минь бараан билээ
Нүд минь онигор билээ
Хөдөөнийх болохоороо тэнд чинь
Хөлс бурзайгаад байдаг юм.

Бас та надад
Бариу салбагар өмд
Өндөр өсгийтэй шаахай
Өмсгөсний хэрэггүй шүү.

Майга болохоороо доогуураа
Майхны ам шиг харагдах биз
Гутлаар биш мориор
Гоёж өссөн билээ би.

Барагтай эмнэгийг авчрахад
Байя гэж буцахгүй ээ.
Шаахайнд харин булгиулаад
Шагайгаа мулталж магадгүй.

Эцэст нь танаас гуйхад
Элдэв дээдийн бүжиг уруу
Идшинд хөтөлсөн байдас шиг
Ийш тийш нь бүү хөтлөөрэй.

Сэвэлзсэн байдасны очсон газар
Сэвс цус байдаг шиг
Гоёж очсон бүжгийн цаана
Голдуу хэрүүл зодоон байдаг гэж

Арай худал хэлэхээргүй
Ахмад настан ярьдаг юм
Аливаа хэрүүлд ерөөс би
Амин голоосоо дургүй.

Өөрт чинь хэлэх юм
Өөр юу сан билээ ?
Өл хоолоо чамлахгүй
Өмсөх эдлэхээ голохгүй …

Бүрэгхэн ийм Бүжидмаа чинь
Бүдүүлэг ч санагдаж магадгүй.
Хэрвээ тиймэрхүү санагдвал
Хэлээрэй надад эртхэн.

Хань хэдий сайн ч
Халуун элгэнд хүрээ билүү
Хангай хэдий сайхан ч
Ханагар говийг минь гүйцээ билүү… гэж

Нутгийн минь дуу байдаг юм
Нуугаад яах вэ танаас
Алс нь ер нь говьдоо л
Амьдарна гэж боддог шүү …

Өөр юу ч хэлэх вэ
Өөрөө бусдыг нь бодоо биз
Бодоод надад хэлээ биз Болно л доо…
Би зөвшөөрнө.

Р.Чойном "Сүмтэй будрын чулуу"

Ангилал : Афоризм | Нийтэлсэн : анка | Уншсан (29) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Чойномын Намтар түүх

2013-01-19 21:22:05

Амьдрал

Цагаан тэмээт овгийн Р.Чойном 1936 оны 2-р сарын 10-нд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Бор ухаа” гэдэг газар Шарнохойтын өвөлжөөнд Ринчиний хоёрдугаар хүү болон мэндэлсэн1946 он Дархан сумын бага сургуульд орж суралцсан1950 он Дархан сумын бага сургуулиа онц төгссөн 1953 он Хэнтий аймгийн “Урагшаа” сонины газар бичээч, үсэг өрөгч, хэвлэгчээр ажилласан1956 он Уушигны сүрьеэгээр өвчилж Хэнтийд эмчлүүлж байгаад хот орсон 1956 он Хотын Урчуудын Эвлэлийн Хороонд дагалдан барималчнаар ажилласан1957 он Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасагт зураачаар ажилласан1958 он Ясны сүрьеэгийн больницод 2 жил орчим хэвтэж эмчлүүлсэн1960 он Хотын Соёлын ордонд зураачаар ажилласан 1966 он Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт зураачаар ажилласан.1967 он Өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Энэ үеэс “Нийгэм төрийн эсрөг хандсан улс төрийн утга агуулгаар гаж буруу шүлэг бичдэг” гэж хардагдаж эхэлсэн.1969 он “8-р сарын 6-нд НАХЯ-д дайчлагдан баривчлагдаж мөрдөгдсөн 1970 он “4-р сарын 1-нд Улсын дээд шүүхийн хаалттай хурлаар чанга дэглэмтэй ЗХХКолонид 4 жил хорих ялаар шийтгүүлсэн уул ялыг Хажуу-Улааны шоронд эдэлсэн.1973-1976 он Шоронгоос суллагдаж Хэнтий аймгийн Батноров суманд нутаг заагдсан.

1976-1979 Хот руу орох зөвшөөрөл авч, найз нөхдийн гэр орноор амьдарч байсан.1979.4.24 Улаанбаатар хотод 43 насандаа нас барсан.

Гэр бүл

Эцэг Дэмчиг овогтой Гэлэгрэнцэн нь 1906 онд одоогийнхоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт төрсөн. Зүүн Чойрын хийдийн лам, малчин явсан. 1943 оны зун дээрэмчдэд алагджээ.Найрагч маань аавынхаа тухай

"Нэрийг минь хайрласан хүн-аав

Нэгэн биеийг минь хүн-аав

Нээгдэж амжаагүй, өргөст цэцгийг

Нэн эрт явчихсан хүн-миний аав!" гэж бичжээ.

 

Эх Дэмид овогтой Рэгзэн нь 1910 онд одоогийн Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Баян-Эрхтий гэдэг газар төржээ. 1930 онд Эрхүү хотын Рабфакт суралцаж байсан. 1932 онд том хүү Р.Төмөрбатыгаа төрүүлсэний учир сургуулиа орхихоос өөр аргагүй байдалд орсон. 1999 онд Дархан суманд мөнх бусыг үзүүлжээ

 

Лхагважавтай 1962 онд гэр бүл бололцож, 1963 оны зун охин Ч.Эрдэнэномоо өлгийдөн авчээ.Энэ үед дуулиан болж байсан "Хүн" шүлэглэсэн

романаа бичиж хэвлүүлж байв.

 

Түүний хоёрдох эхнэр  Нинатай гэр бүл болж 1966 онд охин Хулан төржээ.

Найрагчийн шавь Б.Түвшинжаргал 1995 онд охин Ч.Хулан, Ч.Эрдэнэном нарыг анх удаа уулзуулж байж.

 

43 хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн  энэ агуу гоц авяастай  хүн амьдарлын үнэнийг өгүүлэх гэж хатуу тэр орчилонд хавчин дарж  байснан үнэн. гэвч хэзээ ч билэг оюун ухаанын  дарж чадаагүй юм.

 

Ангилал : Түүх | Нийтэлсэн : анка | Уншсан (200) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Харийнхны үймээн самуун, дарлал мөлжлөг, гэмт хэргүүдтэй тэмцье!

2013-01-19 15:16:57

Ард түмээн! Гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн, хөрөнгө оруулагч гэгдсэн этгээдүүдийн хорт муу үйл хэрээс хэтэрч, Монгол улс үндэстнийг сөнөөж мөхөөх хэмжээнд хүрлээ. Үүнийг бид цаашид хүлцэн тэвчиж, хохирч, хэлмэгдсээр байх гэж үү? Үгүй ээ, тийм байх ёсгүй! Эрхэт Мөнх Тэнгэр, Эзэн Чингис Богдын ард түмэн монголчууд бид ингэж эзэрхий түрэмгийчүүдтэй эвсэн нэгдэж сууж таарахгүй ээ.
Урьж залж авчраад, өндөр цалин орлого өгөн байж, тэжээж тэтгэн байж, дарлуулж доромжлуулж, зодуулж алуулж байдгаа больё. Болохгүй юм гэдэг болдоггүй л юм байна гэдгийг 20 гаруй жилийн турш хангалттай үзэж мэдлээ биш үү? Тиймээс харийнхны дарлал мөлжлөгийг эцэслэн зогсоох тодорхой алхмуудыг хийцгээе!
Тухайлбал:

1-рт, монголчуудыг бүлэглэн зодох, хүнд хөнгөнөөр гэмтээх, амь насыг нь хохироох, нийтээр архидан согтуурах, танхайрах, хууль хүчнийхэн рүү давшлах, төрийн төлөөлөгчийг эсэргүүцэх, монголчуудын дургүйцлийн арга хэмжээ рүү дайрах, нутгийн ардуудыг дээрэлхэх, монгол ажилчдад боолчлолыг тулган хүлээлгэх, байгууллагынх нь үйл ажиллагааг зогсоогоод байхад үл даган үргэлжлүүлэх, бусдын газар нутгийг булаан эзэгнэх, авлига хахууль хэрэглэн монголчуудыг монголчуудтай нь тэмцэлдүүлэх, аливаа баялгийг хулгайлж дээрэмдэх, их хэмжээний тусгай зэвсгийн зүйлсийг бэлтгэх зэрэг олон гэмт үйлдлийг агуулсан, Монголын олон нийтийг айлган сүрдүүлэх хандлагатай, хэт даврагч (экстремист), зандалчлагч (террорист) чанартай харийнхны үймээн самуунтай шийдвэртэй тэмцэх, дарж номхотгох, урьдчилан сэргийлэх, судалж ажиллах, дахин дэгдэх үндэсгүй болгох;
2-рт, харийнхны үймээн самуунтай эр зоригтойгоор тэмцсэн шударга журамтнуудыг шагнаж урамшуулж, дэмжиж тэтгэж, дууриал болгон сурталчилж, зөвөөр ойлгуулах;
3-рт, Монгол улсын иргэдийн амь насыг бүрэлгэсэн ноцтой хэргүүдийг онцгойлон анхаарч, шалгаж мөрдөж, гэм буруутнуудад хатуу ял шийтгэл оноож, хэрэв ийм гэмт хэрэг үйлдвэл юунд хүрэхийг гадаадынханд таниулах, ард иргэдээ харийн балмад этгээдүүдийн халдлагаас болгоомжлуулан сэрэмжлүүлэх;
4-рт, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчих, хувь хүний эрх чөлөөнд халдах, авлига хээл хахуулийг дэвжээх, хулгай дээрэм, залилан луйвар хийх, доншуур наймаачид нь ХАА-г гажуудуулан унагаж, хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж, хөрсөн дээрх байгалийн баялгийг цөлмөх, хүрээлэн буй орчныг сүйтгэн бохирдуулж, хүн амьдрах аргагүй болгох, түүх соёлын дурсгалыг хулгуун устгах, хар тамхи зөөвөрлүүлж, худалдаж, дэлгэрүүлэх, хүн наймаалж, хулгайлж, садар самуунд уруу татаж, бэлгийн мөлжлөгт оруулах, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийг нэвтрүүлж, мафийн үйл ажиллагааг түгээх, тагнаж турших, хууль бус цагаачлалыг өөгшүүлэн дэвэргэж, бизнес болгон хувиргаж, хүн ам зүйн дайралт хийх зэрэг харийнхны үйлддэг гэмт хэргүүдтэй хайр найргүй хатуу ширүүн тэмцэл өрнүүлэх;
5-рт, ашигт малтмалыг хууль бусаар эзэмших, олборлох, гаргах зэрэг өргөн хавтгайрсан гэмт үйлдлийг нь даруй хязгаарлан зогсоож, эрдэс баялагтаа эзний ёсоор хандах;
6-рт, хууль бус арга замаар Монголын дотоод хэрэгт эзэрхий санаархлаар оролцож, төр-улс төрийн үйл ажиллагаанд хутгалдан нөлөөлж, нийгмийн бүхий салбарт ноёлж, төрийн эрхийг хууль бусаар булаацалдаж, монголчуудын эсрэг неоколоничлол-дискриминаци, ассимиляци, геноцид үйлдэгч харгис дэглэмийг тогтоолцож, байнгын экспансийг өрнүүлж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж ирсэн - аажмаар эзлэн түрэмгийлэх явцыг сөрөн, эх орноо хамгаалах;
7-рт, визгүйг буцааж, визтэйг торгох төдийгөөр харийн гэмтнүүдэд хандахаа больж, ял завших үзэгдлийг эс гаргуулах;
8-рт, харийнхны үйлдсэн гэмт хэрэгт гадаад дотоод аль аль талаас монголчуудыг (ар, өвөр) л буруутгадаг хилсдүүлэлтийг арилгах;
9-рт, гадаадын гэмтнүүдийг өмгөөлж хамгаалан хамсаатан нь болж ажилладаг, үнэн зөв мэдээлэл өгдөггүй, эх оронч бус ажиллагаатай хэвлэл мэдээллийнхнийг анхааран ажиллах;
10-рт, харийнхантай нийлж, монголчуудын эсрэг гэмт хэрэг үйлддэг урвагч албан тушаалтан, иргэдийг гэсгээн цээрлүүлэх;
11-рт, олон удаа ноцтой зөрчил үүсгэж, үймээн дэгдээж, зүсэн зүйлийн гэмт хэргүүдийг өдөөж ирсэн, мэргэжил чадваргүй, бүтээн байгуулалтаас өөр зорилготой байх магадлалтай, үндэсний аюулгүй байдлын хязгаараас тоогоор үлэмж давсан хятад ажилчид, хууль бус цагаачдыг цөмийг нь гаргаж ахиж оруулж ирэхгүй болгон шийдвэрлэх;
12-рт, мэргэжил боловсролтонгийн дутагдалтай биш, илүүдэлтэй байдал, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах, ажилгүйчүүдээ бүтээн байгуулалтад өргөнөөр оролцуулах;
13-рт, бусад улсын нэгэн адил, өөрийн төрийн хэлний, монгол хэлний мэдлэгийг шаардаж, урд хөршийн монголчуудтай хамтран ажиллах чиглэлээр хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх;
14-рт, монгол туургатнаас ажиллах хүч авч байх;
15-рт, хоёрдогч, гуравдагч болон бусад орнуудаас ажиллах хүч авчирч, тэнцвэр-жүүлэлтийг хангахыг -
Төр түмэндээ уриалж байна!


Гадаадад ажиллах хүч гаргахаа багасгах хандлагатай болсон, бид Монголд оруулах гээгүй байхад танай компаниуд нууцаар оруулаад байна гэж зэмлэх болсон БНХАУ-аас ажиллах хүч оруулахаа байж, байр суурт, хүсэл эрмэлзлийг нь хүндэтгэе!
Харийнхны дураар дургилт, дарлал мөлжлөгөөс, дотоодын хамсаатнуудынх нь хорлол сүйтгэлээс эх орноо чөлөөлье өө, монголчууд аа! Хурай, хурай! Уухай, уухай!

ЭХ СУРВАЛЖ: sonin.mn , Ч.Мөнхбаяр

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (24) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Бид Монголд хятадуудыг оруулахгүй гээд байхад, танай компаниуд нууцаар оруулдаг” гэж Хятадын тал мэдэгддэ

2013-01-19 15:14:35

Эх орноо хамгаалж яваад, алтан амиа аймшигтайгаар алдсан Т.Сүхболдыг хөнөөсөн Жан Пин Дун захирал сул чөлөөтэй зугаацан явж, олон нийтийн шаардлагаас болж хэд хоног саатуулагдахчаа аядаад, батлан даалтад гарч байсан. Монголчуудыг л буруутгаж, Т.Сүхболдын хэргийг “авто замын дүрмийг зөрчсөн явган зорчигчийн буруу” гэж томъёолон, хэрэгсэхгүй болгох гэж мөн ч их зүтгэсэн дээ. Замгүй газар юу автын дүрэм байх вэ. Элдэж хөөж дайрсныг нь олон гэрч хангалттай нотолсоор байхад авч хэлэлцээгүй, тухайн үед нь ямар ч баримтжуулалт хийгээгүй. Захирлын хамсаатан болох засаг дарга нэр төр гутаасан гэж монголчуудыгаа шүүхэд өгч, хужаа нарыг цээжээрээ халхлан хамгаалсаар ирсэн. Тэгээд Жан Пин Дуныг хэдэн жил зугаалуулсны эцэст, хоёр жилийн ял өгөхчөө аядав уу, яав.
МХЕГ-ын лабораторийн барилгын дэргэд цагдаа нарыг өмгөөлөөд, өөрсдөө алуулахаан дөхсөн эх оронч монгол залуус хөөрхий. Харсан үзсэн улсын яриагаар бол, хамаг чадлаа шавхан, цус нөжөө садруулан гарч ирээд ухаан алдан унаад байсан тэднийг цагдаа нар баривчлаад, хятадуудыг зөнд нь орхиод л явсан юм гэнэ билээ. Холбогдох яамны сайд, хужаа нар монголчуудыг зодох, алах аваас тас нууцалж бай, хоёр улсын асуудал гэсэн утгатай хатуу чиглэл өгчээ. Хоёр улсын асуудал гэдэг маань “Соёлын хувьсгалын” үеэр улаан хамгаалагчид Өвөр Монголд яаж галзуурч байсан шиг юм болчихоо юу даа.
Эрх баригч нэг намын сонин мэдээллийг тэнцвэржүүлж байна гэж, хятадуудыг өмгөөлсөн, тэднээр хэрэг явдлыг тайлбарлуулсан материал нийтэлжээ. Монголчууд биднийг эх оронд нь хужаа нартай “тэнцвэржүүлээд” байж болох уу? Харийн колоничлогч, эх орончдыг яаж тэнцвэржүүлдэг юм бэ? Харийнхны шаахайг үнсэж үү?
Лабораторийн хужаа нарыг өвөр монгол хүн “Дайраад!” гэж уриалсан гэх мэдээлэл цацагдсан. “Энжүмэн” компанийн захирлын үйлдсэн хэргийг өвөр монгол Соёлт үйлдсэн гэж хүчний байгууллагын хэвлэлийн төлөөлөгч гүтгэж байв. “Роял таун”-ы хужаа нарыг өвөр монгол Ганаа оруулсан гэж гол том сонин маань зарлав. Өвөр монголчууд л хятадуудыг оруулж, тэднээр муу үйл хийлгээд, өөрсдөө ч хийгээд байна гэнэ! Өвөр монголчууд Монгол улсад орж ирэх нь бараг бүрэн хориотой бөгөөд, орж ирсэн хэд нь голдуу орчуулагчаар л ажилладаг. Тэгж хятадуудыг оруулж ирээд удирдаад байх ямар ч эрх мэдэл тэдэнд байхгүй юм. Хууль зөрчигч хужаа нар, тэдний хамсаатан дарга нар л буруутай гэдэг нь хэнд ч ойлгомжтой бус у
Гэтэл бүхэнд гагцхүү монголчууд л монгол хүн болж төрснийхөө төлөө буруудаж байна.
2010 онд БНХАУ-ын ЭСЯ хоёр талын аль алинд буруу бий гэж байсан бол, саяхан ажилтнууд нь зөвхөн манай талыг буруутгаж, сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
“Хоёр орны харилцаанд сэв сууж мэдэхээр асуудал үүсч болзошгүй байдалд хүрээд байгаа. Бид хууль бусаар иргэдийг нааш нь авчрахгүй, оруулахгүй байх бүх арга хэмжээг авч байна. Гэтэл Монголын компаниуд манай улсын иргэдийг нууцаар, хууль бусаар оруулж ирээд байх шиг байна. Сүүлийн жилүүдэд барилга дээр ажиллаж байгаа хятадуудыг монгол иргэд дээрэлхэх явдал удаа дараа гарсан. Энэ болгоныг манай улсын иргэд тэвчихгүй ийм байдалд хүрээд байх шиг байна. Мөн “Даяар монгол”, “Хөх чоно” зэрэг үндэсний үзэлтэй бүлэглэлүүд хятад иргэдийг дарамталж мөнгө төгрөг авах асуудал олсон гарсан” гэжээ. Хятад ажилчид ч тийм зүйл үгүүлдэг байна. Гэхдээ баримт гэрчлэлүүд хэн буруутайг тодорхой харуулаад өгдөг билээ.
Монголын хил гаалиар нэвтэрч орж ирсэн л бол Монгол улсын хууль журамд захирагдах ёстой. Хэрэв ямар нэгэн хууль журам зөрчсөн асуудал гарвал манай улсын хуулийн дагуу л арга хэмжээ авах ёстой. Гэвч тэгж байгаа юм огт алга. Зүсэн зүйлээр дарлуулж доромжлуулчихаад, өөрсдөө гүтгэгдээд, буруудаад явсаар сөнөж мөхөх үү? Хэрхэх вэ?

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (27) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хятад ажилчдыг үймээн самууны хууль тогтоомжоороо шийтгэж байя

2013-01-19 15:11:57

Хамаг ашигт малтмал, бүхий баялгаа хайр гамгүй бэлэглэн хайр сэтгэлээ илэрхийлчихээд, хужаа ажилчдыг нь өөрсдөө ажилгүйдэн өлсөн байж түм бумаар нь урьж залж оруулаад, өөрсдийнхөөсөө 10-20 дахин өндөр цалин өгч тэжээчихээд, өр өшиглөн үймээн самуун дэгдээж дайрахад нь хүлцэнгүйгээр зодуулж жанчуулаад л явж байдаг улс манайхаас өөр газар байх болбуу?
-Кёкушю тауэрийн хятад барилгачид монголчуудыг балбаж нүдээд, ямар ч гэм зэмгүй өнгөрсөн. Тэдгээр ажилчид Гуандун муж нь SARS анх гарсан голомт төв болсны улмаас ажилгүйдсэн, хамаг хорио цээрийг зөрчин ирсэн байсан гэдэг.
-Чингэлтэй дүүрэгт 11 хятад ажилчин хоёр монгол ажилчныг бүүрэлхэн зодсон. Хятад ажилчдаас 3-10 дахин бага цалин авах атлаа, ажлын хамаг хүндийг нугалан боолчлогдож, тэдэнд ямар ч эрхгүйгээр зарцлагдаж байдаг монгол ажилчид олонтаа зодуурынх нь бай болж байдаг нь харуусавч баршгүй.
-10 гаруй хятад ажилчин “Хар сүлд” компаний таван хамгаалагч руу улайран дайрч, бүлэглэн зодсон.
-Хан-Уул дүүрэгт хятад ажилчид ажлын байран дээрээ архидан согтуурч, ажилчин монголчуудыг болон дуудлагаар ирсэн цагдаа нарыг зэрлэгээр зодсон.
-“Богд Ар” хорооллыг барьж байсан, бичиг баримтын зөрчилтэй БНХАУ-ын иргэдийг ГИХАЭГ-ын байцаагч шалгахаар очиход, олноор түрхрэн зодож, хүндээр гэмтээсэн.
-Компанийн удирдах ажилтнууд нь зүй ёсны шаардлага тавихад, 70 хужаа давшилж, балмадаар зодсон.
-Увс аймгийн Өмнөговь суманд Монголын хуулиудыг бүхий боломжоороо зөрчиж байсан Хятадын JCCR компани байгаль орчныг сүйтгэж, хүн ардыг дарлаж, нутгийн зон олны тэсгэлийг алдагдуулсан. Ард олон шударга, тайван жагсаал хийхэд хужаа нар хамгаалагчдын хамт уулгалан довтолсон ч, аргагүй хамгаалалтад өртөж бут ниргүүлсэн. Манай хүчнийхнийг хөдөлгөж, буудуулж, хоморголон баривчлуулж, эрүүдэн шүүлгэж, 7.1-нийг давтуулсан. Таарсан хүнийг тог цохиулаад, бороохойдоод, зодоод, буудаад явсан гэдэг. Тус хятад компанийн үйл ажиллагааг төрөөс зогсоогоод, лацадчихаад байхад дураар ажиллаад, эрдэс баялгийг хулгууж дээрэмдээд байсан юм билээ.
-Өөр байгууллагын мэдлийн газарт дур мэдэн нэвтэрч, шугам хоолойг нь ухаж төнхсөн, МХЕГ-ын лабораторийг барьж буй гэх хужаа нарт зүй ёсны шаардлага тавихад эсэргүүцэн босч, хоёр хамгаалагч, дөрвөн цагдаа, найман эх оронч залууг үхтэл зодож балбасан. Зөвхөн зөрчилт эгшнийг л хүлээж байсан мэт, 100 гаруй хужаа үзүүрлэсэн арматур, заазуур, алх, сүх барин, ура хашхиран дайрсан.
-Сумын газар нутгийн 90 хувийг эзэгнэж, авлигадуулсан орон нутгийн удирдлагатай нийлэн дураар дургиж байсан “Энжүмэн” компани Монголын бүх хуулийг зөрчин даварч байсан. Шалтгаангүйгээр монголчуудыг хамгаалагчдаараа зодуулж, дургүйцлээ тайвнаар илэрхийлсэн ард олны эсрэг үймээн дэгдээн дайрсан. Захирал нь тэмцэгч Т.Сүхболдыг машинаар дайрч, зодож алсан.
-“Роял Таун”-ы, Хүүхдийн паркийн барилгын, Налайхын тоосгоны хотхоны гээд хужаа нар монголчуудын эсрэг өдөөсөн үймээн самуунууд шил шилээ даран гарлаа. Юу болж байна вэ? Төр улсыг маань булаан эзлэх үймээн самуун гаргах вий дээ.
Хужаа нар өөр улсуудад ч үймээн самуун дэгдээдэг. Японы милитаризмыг ялсны ойгоор, БНСУ-д хужаа нар Японы ЭСЯ-ны гадна БНХАУ-ын далбааг барьж очин дайрч, үймээн дэгдээсэн. Италид хууль бус цагаачдын шалгалт хийх гэхэд Чайна-тауныхан БНХАУ-ын тугийг цонх, өнцөг бүрээс унжуулж, цагаачдын албаныхан, цагдаа нарыг хэдэн өдрийн турш нэвтрүүлэхгүй хориглон тэмцэж, үймээн дэгдээсэн. Оросын Приморье мужийн Русский аралд хужаа нар ажлын байранд хоёр авдар архи нэвтрүүлсэнгүй гэж үймж, хамгаалагч нарыг зодон хөөж, ОМОН гэх тусгайгийнхан ирэхэд эсэргүүцсэн. Казахстаны Актюбинск хотод гурван казах ажилчныг бүлэглэн зодож, өдөөн хатгаж, олныг хамарсан зодоон үүсгэсэн. Сүүлийн үед хятадууд асар их үймээнч болж буй бөгөөд, БНХАУ-д өдөрт хэдэн арван үймээн гардаг гэнэм.
Хужаа нар бол ямар ч жигшүүрт хэрэг өдүүлэхээс буцахгүй, хамгийн аюултай цагаачид юм. Байгаа нутаг орноо Хятадын нэг хэсэг мэт үзэн гажууд авирладаг. Олон үеэрээ тэнд амьдарсан байлаа ч, өөрсдийгөө юуны өмнө Хятад улсын эд эс л гэж бодно, Хятад улстай нягт холбоо сүлбээтэй ажилладаг. БНХАУ-ын далбаа мандуулж үймдэг нь тийм учиртай. 60-аад онд хамаг улс орон дахь хужаа нар маоист үймээн дэгдээж, бүх дэлхийн хужаа хувьсгалыг гарган эзэгнэхийг оролдсон билээ.
Гэвч хууль бол хууль. БНСУ-ын цагдаа нар Хойд Солонгосын зүгээс зохион байгуулж өдөөдөг үймээн самууныг номхотгож ирсэн хур их туршлагатай тул хужаа нарыг нам дарж, хатуу хариуцлага хүлээлгэсэн. Мафитай үзэлцдэг Италийн карабинер гэдэг цагдаа нар ч Чайна-тауныг эзлэн авч, хууль бус цагаачдыг баривчлан гаргаж, нутгийн хужаа нарыг онц аюултай хэрэгтнүүдтэй хамт буюу, мафийнхантай хамт хорьсон. Оросын ОМОН хятадуудыг нэг дор бөөгнүүлж, эсэргүүцэх чадалгүй болтол нь зодоод, ухаан мэдээ алдсаныг нь хөлөөс нь чирэн явж, заримыг нь сэхээн амьдруулахын түргэний тэрэг ирж авч явж байв. Казахстанд нутгийн ард иргэд хятадуудтай зодолдож дийлж байхад хамгаалагч нар хоёр хятад ажилчныг буудаж, цагдаа нар саад хийхгүй, харин ч өөрийнхөндөө тус дэм үзүүлж, хожим үймээн дэгдээсэн хужаа нарыг цөмийг нь албадан гаргаж, гол гэмтнүүдийг шоронд хийж, авчирсан компанийх нь үйл ажиллагааг зогсоосон байна. Аль ч улсад үймээн самуун дэгдээгчдийг партия буюу хамт олноор нь даруй гаргаж, гол гэмтнүүдийг яллан шүүж, хорьж, зарим орон БНХАУ-аас ажиллах хүч авахаас бүрмөсөн татгалздаг байна. Ингэлээ гээд БНХАУ яах ч үгүй.


Гэтэл манайд бүх юм эсрэгээрээ. Хужаа нарын өдөөсөн үймээн самуунд монголчууд л бурууддаг. Хятадуудыг үнэндээ яадаг ч үгүй. Виз нь дууссаныг буцааж, үгүй бол торгодог л гэдэг. Гэвч энэ нь бол зөвхөн үг юм.
Хятад барилгачин, ажилчин гэгдэгсдийн цэрэгжсэн зохион байгуулалт, дайралтыг бүгд л гайхдаг. Нэг нь команд өгөнгүүт л бултаар дайн байлдаанд орж байгаа юм шиг амь хайргүй дайрдаг, ирээдүйд Монголыг хэрхэн эзэлж түрэмгийлэхээ бэлгэдэн харуулах мэт байдаг.

 

БНМАУ-ын үед Хятадаас 30 мянган барилгачин, ажилчин орж ирсэн чинь үнэндээ бүгд цэргийн албан хаагч байсан гэдэг. Тэрэн шиг, Монголд колонийн, экспедицийн цэрэг ирүүлээд, нөхцөл байдлыг судлуулаад, дасгаад, сургууль хийлгээд байгаа юм биш биз дээ. Энд ирээд л газар дээр нь зэр зэвсэг бэлтгээд зэвсэгт хүчин болж хувираад монголчуудыг өдөөн хатгаж, залхаан цээрлүүлж байдаг болоо шүү дээ. Хүчнийхэн маань монголчуудыгаа яаж нам даръя даа л гэж байхын оронд дээрх асуудлыг судлууштай.

 

Хятадын хүн амины хэрэгтэй оргодол Монголд ирээд л уул уурхайн босс болсон гэдэг. Оюутолгойн хужаа нар хоорондоо зодолдож, манай цагдаад гомдол гаргаагүй учир л дуулиан шуугиан гараагүй болохоос, аюултай л юм болсон сураг байдаг. Хятадын мафи, мафийн боолууд орж ирээд байх магадлал их ээ.

 

“Энжүмэн”-ий захирал Жан овогт, хүнийг зориуд машинаар дайрчихаад, амьд байхаар нь ухарч ахин дайраад, тэгээд бүр барьсан модоо бяцартал нүдэж байж алж байна гэдэг бол яавч эгэл удирдах ажилтны үйл биш. Мафичин, алуурчин, хулгайчийн л үйл. Хятадынхаа шаар шавхруу нь болсон ийм л хүмүүсийг хужаа ухаантай дарга нар маань урьж авчраад элит, босс болгож залаад, монголчуудыг нийлж дарж байна шүү дээ.

 

Хятадын ажиллах хүч нэртэй зэвсэгт хүчнийхнийг даруй гаргая! Оруулж ирдэг дарга нарт хариуцлага тооцъё. Ингэж байж л Монгол дахь хужаа үймээн самууныг таслан зогсооно.

 

Манайд үймээн самуун дэгдээхтэй холбоотой сүрхий хууль тогтоомж байдаг, түүнийхээ дагуу айхавтар ч шийтгэдэг. 7.1-ний үйл явдлын үеэр болон, дараа нь юу л боллоо доо. Заримыг нь цаазаар авах дөхсөн биз дээ. Харийн үймээн самуун дэгдээн террорчлогч түрэмгий этгээдүүдэд тэр хууль тогтоомжоо бүр хатуу чангаар хэрэглэх учиртай. Монголын хууль зөвхөн монголчуудын эсрэг хэрэглэгддэггүй л юм бол!

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (21) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хужаа нар долоо хоногт дунджаар 2-3 удаа монголчуудыг зодон үймж байна

2013-01-19 15:09:04

Иргэд нь 2-р сортын хүмүүс болон дарлагдаж мөлжигдөж, харийнхан ноёлон эзэгнэж байдаг Монгол улсад гадаадынхан даврахын дээдээр даварч, олон гэмт хэрэг үйлддэг. Дийлэнхийг нь хятадууд үйлддэг бөгөөд, тэдний холбогддоггүй гэмт хэрэг гэж үгүй.

Сүүлийн үеийн явдлуудыг тоймлон нэг үзвээс:
-Хоёр хятад иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, микроавтобусыг мөргөснөөс таван хүн амь насаа алдав. Хөдөө нутагт ч уул уурхайн ордуудын орчим олон салаа зам гарган, бэлчээр нутгийг улаан түйрэн болгон сүйтгэж, хүн малыг дайрч хөнөөдөг. Нийгмийн хэв журам, хууль ёсыг тэд улан дороо гишгэдэг.
-Долоо хоногт 2-5 удаа хятад иргэдэд зодууллаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэг. Ли овогтон 32 настай монгол залууг зодож, нүдийг нь тамхины галаар түлэн тамлаж, сохолсон. Монголчуудын хувь хүний эрх чөлөөнд ийнхүү бүдүүлгээр халдан дээрэнгүй хандах нь ихэсч байна.
-Монголд хар тамхины бизнес, бүлэглэл, хэрэглээг оруулж ирж, монголчуудыг үйл ажиллагаанд нь олноор оруулж ирж, хамруулдаг. Хар тамхи зөөвөрлөгч буюу курьер болсон монголчууд гадаад улсад цаазлуулах ял авах буюу, мафийнхны гарт амь насаа алддаг. Залгисан хар тамхийг гэдсийг нь хүүлэн авч, цогцсыг нь хөсөр хаясан явдал ч гарсан.
-Монгол охид бүсгүйчүүдийг садар самуунд уруу татдаг, хилийн чанадад хуурч аваачин янхан болгож боолчилдог. Бэлгийн мөлжлөгийн төдийгүй эрхтний чиглэлээр монголчуудыг хүний наймааны золиос болгодог.
-Ли Жан Мин гэгч, Шивээхүрэнгийн боомтоор 78 чоно, 250 зээрийн мах, 750 тарваганы арьс, бусад зүйлсийг их хэмжээгээр гаргах гээд баригдав. 2.7 тонн бугын ясан эвэр, багагүй хэмжээний цусан эвэр, сүүл 102, чив 22, хүдрийн заар 20, баавгайн савар 20, шилүүсний толгой 6, шилүүс 6, зэрлэг гахайн төмсөг 7, зээрийн эвэр 124-ийг гаргах ажлыг зохион байгуулах гэсэн нь илчлэгдэв. Монголын газрын хөрсөн дээр байгалийн баялгийг оргүй болгон цөлмөж үгүй хийх ийм хууль бус ажиллагааг 20 гаруй жил явуулж ирэв.
-Үндэсний түүхийн музейгээс 14 тэрбум төгрөгийн үзмэр хулгайлуулсан. Монголын түүх-соёлын өвийг сүйтгэн устгах олон удаагийн гэмт үйлдлүүд гаргасан. Хятадын 100 гаруй тонны даацтай, 24 цагаар зогсолтгүй цуврах, мянга мянган тэрэгний нүүрсэн дотор нуугаад ямар ч хяналтгүйгээр юуг ч гаргаж болдог аж.
-Хууль бусаар мах зөөвөрлөн гаргаж, хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан. МАА-н түүхий эдийн зах зээлд дураар авирлаж, салбарыг явцгүйдүүлэн завхруулж байдаг.
-Гун А гэдэг мөнгө хүүлэгч Гул Жа гэдэг нутаг нэгтэн хятад иргэндээ их хэмжээний, өндөр хүүтэй мөнгө зээлжүүлж, эргүүлж төлж чадахгүй болохоор нь зодуулж, хулгайлуулж, хил давуулган мафидаа тушаалгасан. Хятадын мафиудын үйл ажиллагааг Монголд оруулж ирсээр байна.
-Зоу Вин гэгч, нууцын зэрэглэлтэй мэдээллээр дүүргэсэн арван хард диск авч гарах гээд илрэв. Янз бүрийн чиглэл, төвшний тагнаж турших ажлыг их хэмжээгээр хийцгээж байгаа.
-Туул голын сав газрын хятад голдуу эзэдтэй, ихэнхдээ тусгай зөвшөөрөлгүй карьерийн газруудад (34 тийм газар бий) өдөр шөнөгүй тэсэлгээ хийж, шороо бужигнуулж, тус бүрдээ 40-50 салаа зам гаргуулж, хүн малыг бүүрэлхэн хөөж тууж, зодож дээрэлхэж, оршуулгын газрыг ч ухаж, булаг шанд ширгээж, өмхий ногоон ус болгож, ойр орчмын хүн ардыг амьдрах аргагүй болгож байна. Хонгор сумыг ч хятад иргэд хордуулсан байдаг. Байгаль орчныг бохирдуулж, хүн амьтан орших аргагүй хор хөнөөлтэй бүс болгон сөнөөдөг нь хятадуудын гэм биш, зан.


-Хятад иргэн 13 кг алт нууцаар гаргахыг завдлаа. Уул уурхайн хууль бус үйл ажиллагаа, ашигт малтмалын хулгай - тэдний хувьд нэн түгээмэл үйл. Нефтийг гэхэд л бохир ус гэж худал мэдүүлж, хулгайлж зөөдөг. Оюутолгойд Налайхын тоосгоны үйлдвэрүүдийнх шиг нөхцөл байдлыг үүсгэж, монголчуудыг дарлаж дээрэлхдэг. Газар дорхи эрдэс баялгийг үндсэндээ хятадууд гартаа оруулаад байгаа нь хууль ёсны үйл ажиллагааны үр дүн биш ээ.
-Дорнодын Дашбалбарын Улааны ордыг эзэгнэдэг Хятадын “Шинь Шинь” компани бүхэл бүтэн сумын хүн ардын удмын санг сүйрүүлж, цацрагийн аюулгүйн дээд хэмжээг ес дахин хэтрүүлж, ашигт малтмал хулгайгаар гаргаж, татвар төлбөрөөс зайлсхийж, гурван жилийн турш 1000 ажилчныг өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр онц аюултай нөхцөлд хөдөлмөр хамгаалалгүйгээр ажиллуулсан, дөрвөн газрын шалгалтаар гэм буруутай нь тогтоогдож хуулийн байгууллагад шилжсэн ч хэрэгсэхгүй болгуулжээ. Цөмийн бохир бизнесэд хятадууд идэвхийлэн оролцож байгаа бөгөөд, цаашид Монголд цөмийн гамшиг сүйрлийг нүүрлүүлэх үүрэг роль нь үсрэнгүй өсөх төлөвтэй байна.
-Хууль бус цагаачлалыг өөгшүүлэн дэвэргэж, өргөн хүрээтэй бизнес болгон хувиргаж, хэт олноор Монгол улсад суурьшин зүй бусаар диаспора, Чайна-таун үүсгэж, хамаг хууль ёсыг зөрчин эзэгнэж, хүн ам зүйн дайралт хийн түрэмгийлж байдаг.
-Авилга, хууль бус аргуудаар Монголын дотоод хэрэгт эзэрхий санаархлаар оролцож, төр, улс төрд нөлөөлж, нийгмийн бүхий салбарт ноёлж, төрийн эрхийг хууль бусаар булаалцаж, монголчуудын эсрэг неоколоничлол, дискриминаци, ассимиляци, геноцид үйлдэгч харгис дэглэмийг тогтоолцож, байнгын экспансийг өрнүүлж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж ирэв.
Сүүлийн үеийн мэдээллүүдийг санаад л, хальт мөлт бичихэд ийм байна шүү дээ.

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (135) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Гадаадын ажиллах хүчийг цэгцлэе! Харийнхны үймээн самууныг онцгойлон анхааръя

2013-01-19 15:07:28
Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (18) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ренчиний ЧОЙНОМ

2013-01-19 14:56:25
Ангилал : Афоризм | Нийтэлсэн : анка | Уншсан (10) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МОНГОЛ МАЯГИЙН ЯЛГАВАРЛАЛ

2013-01-19 14:54:36

Хуушуур зарж байгаа хүн швейцарь жуулчинд зориулж нэгдүгээр зэргийн махаар хуушуур хийгээгүй нь ойлгомжтой. Яг адилхан мах, гурилаар хийж ижилхэн тосонд хайрсан хуушуурыг монгол хүн хямд, гадаад хүн үнэтэй идэх нь аль орны ёс юм, бүү мэд. Хөтөч, тайлбарлагчаар ажиллаж байгаа олон хүн өдөр бүр ийм асуудалтай тулгардаг. Шударгаар учрыг лавласан үйлчлүүлэгчдээ “Монголд ийм байдаг юм аа” гэхээс өөр аргагүй, эсвэл өөрөө 600 төгрөгөөр хуушуур авч идэж байгаагаа мэдэгдээгүй нь илүү дээр. Ядуу амьдралтай хүмүүс хэтэвч зузаантай хүн харахаараа “таван цаас” илүү авах гэдэг байх, аль ч оронд ижил гэж бодож болох л юм. Гэтэл төрийн байгууллагын үйлчилгээний үнэ нь ч гэсэн гадаад, дотоодын иргэдэд ялгаатай байгаа нь бүр ч хачирхалтай. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэхдээ монголчууд 300 төгрөгийн үнэтэй тасалбар худалдан авдаг бол гаднынхан 3000 төгрөг төлөх журамтай. Энэ тухай Байгаль орчны сайдын 2001 оны 117 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтад тодорхой заасан байна. 3000 төгрөг төлөх нь тухайн жуулчинд үнэтэй санагдахгүй ч улаан цайм ялгаварласан арав дахин хямд үнэ эгдүүг нь хүргэх биз. Жилийн дөрвөн улирал, эрс тэс цаг агаартай учраас Монголыг зорих жуулчдын олонх нь зуны улирлыг сонгон ирдэг. Тэр дундаа Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан аялах нь олонтаа. Тэнд дахиад л “жуулчин” тариф үйлчилнэ. Бас л албан ёсных. Үндэсний их баяр наадам үзэхийг хүссэн жуулчин 25 ам.доллараар тасалбар худалдан авах боломжтой. Хувь, хувьсгалынх аль нь ч ялгалг үй эх нутагтаа ирсэн харийнхнаас илүү мөнгө авахыг л хүснэ. Барааны үнээ нэмж, хариултыг нь өгөхгүй гүрийх нь энүүхэнд. Бүдүүлэг аргаар олсон энэ мөнгө Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх үү. Азийн бар болтлоо хөгжсөн Сингапураар жишээлэхэд загасчны жижиг арлыг аялал жуулчлалын том бүс болгон хөгжүүлчихээд, түүндээ олон улсын зэрэглэлд нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж өндөр төлбөр авдаг юм билээ. Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Лондоны олимпоор жишээлэхэд л нээлтийн болон энгийн гэсэн тасалбарын үнийн ялгаа байснаас биш улс, үндэстнээр нь ялгасан үнэ гэж байгаагүй. Тэгэхээр бид ч гэсэн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх төлбө- рийг нэгдсэн журмаар нэмэгдүүлж, жуулчны баазуудад очиход нэмэлт үйлчилгээний сонголт бий болгоод ялгавартай такс авбал арай л шударга. Ядаж л жуулчид ялгаварлуулж байна гэж бодолгүй хүссэнээ үзээд мөнгөө төлнө.

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (15) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Алх барьсан хүнд бүх хүн хадаас шиг харагддаг

2013-01-19 14:50:14



-    Монголд уул уурхай, ашигт малт­малын салбар хөгжиж, мөнгөний их урсгал наашилсан. Гэтэл нийгэмд 5-хан хувь нь их баян, 80 хувь нь их ядуу байх юм бол тухайн нийгэмд сайн сайхан ирэхгүй.  Өнөөдөр цөөхөн баячуудаа ядуу олонхиосоо хамгаалах уу? Цөөхөн баячуудаасаа ядуу олонхио хамгаалах уу гэсэн асуултыг Ерөнхийлөгч чуулганд оролцогсдод тэгэхэд тавьсан юм.

Түүнийхээ хариуг ч өөрөө тэр дор нь өгсөн:

-    Нийгмийн хөгжил тогтвортой, үр нөлөөтэй, сайн сайхан болж чадахгүй байгаад аль алиных нь санаа зовж байгаа. Энэ бүхнийг алга болгоод байгаа юмыг явж явж бариад үзсэн чинь хууль хяналтын байгууллагын ажил болохгүй байна,  шударга ёс байхгүй дээр очиж байна. Тэр том хар цоорхой чинь энэ бүх баялгийг сорж алга болгож байна. Тэрний цаана хэн хожив гэхээр албан тушаалтай, мөнгөтэй, төгрөгтэй, тэрнийг соронз мэт тодорхой нөлөөгөөр татаж чаддаг, цөөхөн нөхдүүд хождог, бусад нь байнга төлөгчид байдаг. Бусад нь байнга хохирогчид байдаг. Өнөөдөр бид энд, Төрийн ордны их танхимд цуглаад нийтийн тухай ярих гэж байна. Монголын ард түмний 80 хувийн тухай, 90 хувийн тухай ярих гэж байна, тэр хүмүүсийн эрх ашгийн тухай ярих гэж байна.

Тэгэхээр би энд дээрхи хоёр эшлэлд хариу олох санаатай өөрийн тайлбарыг бичиж байна. Хүлээн авах эсэх нь, надтай санал нэгдэх эсэх нь дор хөврөх сэтгэгдэлүүдээс харагдах  биз ээ.

... Та ядуурчээ. Та луйварчинд залилуулжээ.  Та гадаадад худалдагджээ.  Таны ханилсан гадаад нөхөр чинь Таныг хог дээр хаяжээ. Та золбирч, траншейд оржээ.  Тэр өвгөнтийнх. Тэр минь амиа егүүтгэчихлээ ...  Энэ бол монголын хэвлэл, мэдээллээр үе үе цацагддаг үйл явдлын мэдээний нийтлэг дүр зураг. Одоо хэн ч тоохоо больсон.      

Эрх чөлөө, ардчилал нь аврал болж чадахгүй, 5-хан хувь нь их баян, 80 хувь нь их ядуу, нийгэмд сайн сайхан ирэхгүй байгаа өнөөгийн Монголд нийтээрээ шахуу зүг чигээ алдаж, тамын тогоо руу явж байгаа юм биш байгаа гэсэн эмзэглэл ганц надад бус, сэтгэдэг боддог олон монгол хүний тархинд гүн суусан. Одоо яах вэ гэдэг асуулт олон хүний өдөр шөнийн бодол зүүд мэт болжээ.

Энэ бүхэнд буруутныг тодруулан яллаж, сүрхий эх оронч царайлах санаа надад байхгүй ч Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн тэр бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүд гэгчдийг би нэрлэе. Дээрхи их лайны хамаг буруутныг төр, засаг, эрх баригч нам хэмээн монголчуудын дийлэнх нь үздэгийг арай өөрөөр сөргүүлж нэрлэе. Үүнд төр ч, засаг ч, лидерүүд нь ч, хандивлагч гадаадын түншүүд ч, ер нь эдний хэн нь ч 100 хувийн бурууг үүрэхгүй. Үүрэх ёсгүй. Буруугийн, муугийн нэлээдгүй, магадгүй дийлэнхи хувийг бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүдийг  өөгшүүлсэн “МОНГОЛ ХҮН” Та өөрөө үүрэх ёстой, учир нь “Чиний амьдралыг Чи л авч явна. Чиний амьдралыг чамаас өөр хэн ч авч явахгүй!” гэсэн логик л энд үйлчлэх учиртай хэмээн нэрлэе!

Яагаад гэмгүй, цайлган монголчууд  буруутах ёстой юм бэ? Яагаад гэвэл манай өнөөгийн нийгмийн харилцаа маань тэр чигээрээ нүднээ үл үзэгдэх феодалын харилцаан дээр суурилж байгаа учраас тэр! Энэ бол нөгөөх буруутны, буруугийн гол нь. Гол угшил нь энд  байна. Ийм угшил дээр монгол хүн өсч бойжиж, хүн болж, насаа өнгөрөөж, ясаа тавьж байна. Феодалын харилцаа амь бөхтэй оршсоор байгаа учраас л бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүд толгой дээр сандайлаад байгаа юм.  

Монголын нийгэм–эдийн засаг тэр чигээрээ феодалын иерархи ёсны хэлбэртэй явж ирсэн, одоо ч тийм байна. Феодалын харилцаа гэдэг бол нийгмийн маань бүх харилцаа  барьцааны, түрээсийн, хамжлагын шинжтэйг хэлж байна. Хар зөнгөөрөө, жам хуулиараа бүтэж байгаа ажил төрөл манай нийгмийн хаа ч байхгүй, заавал хэн нэгнээс хамааралтай, эсвэл аваа өгөө, хариутай нэхэлтэй, бүр нэхэл хатуутай.

Оросуууд энэ орныг феодалын харилцаанаас нь гаргах гэж 70 жил зүтгээд эцсийг нь үзэж чадалгүй орхиж явсан. 1990-ээд оноос диалектикийн хуулиар, бас бидний гэнэн төсөөлснөөр нийгмийн цоо шинэ харилцаа төлөвших ёстой байтал 23 жил зүтгээд нөгөөх нь байдаггүй. Уг нь сонгож авсан зам нь ардчилал, хувь хүний эрх, эрх чөлөөн дээр тулгуурласан зах зээлийн чөлөөт эдийн засгийн харилцаа, түшсэн нөхөр нь өрнийн ардчилсан орнууд, хуулбарласан засаглал нь тэдний засаглалын институциуд, гэтэл яагаад феодалын иерархи ёсны, барьцааны, түрээсийн, хамжлагын нийгэм оршсоор байна вэ?
 
“Нүүдэлчний”, “феодалын” түүх маань угаасаа монгол хүнийг бүрэн төлөвшүүлж чадахгүй явж иржээ. Заавал хэн нэгнээс хамааралтай, эзэн ноён, лам багш, дарга даамал, нэгдлийн дарга, намын дарга, багш, эцэг эх, орчин цагт захирал, ерөнхийлөгч, бөө, үзмэрч, засал хийгч,  ивээн тэтгэгч, хандивлагч, улс төрийн нам нь ... гээд хөвөрч өгнө. Заавал хэн нэгэнд өөрийгөө даатгуулдахгүй бол амьдрал байхгүй гэсэн шиг. Хүн дээр авч ярилтгүй, өөрөөр бас жишээ олж болно. Нүүдэлчний аж ахуй маань байгалиас нэн ихээр хамааралтай, хар зөнгөөрөө байгальд өөрийгөө ба малаа даатгачихна. Тэнгэр бүү муухайраасай гэж араас нь залбирна, аз түшнэ гэнэ.

Нэгэнтээ даатгуулдаг амьдрал үйлчлээд ирэхээр сэтгэн бодох, өөрийгөө авч явах, амьдралаа өөд татах, энэ тэр чинь лөөлөө болж өгнө биз дээ? Өөрөөсөө болж ядуурснаа төрөөс боллоо гээд мөнгө нэхэмжлээд үнэрхээд  ирэхээр чинь үүн дээр Монголын улс төр нь тоглож өгнө. Бүх шатны сонгуулиуд зөвхөн үүн дээр л дөрөөлж ирсэн.

Эрх барьж байгаа буюу эрх барьж магадгүй улс төрийн намд өөрийгөө даатгадаг гаж үзэгдэл бол Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүдэд, Х.Баттулга сайдын хэлсэнчлэн алх барьсан хүнд бүх хүн хадаас шиг харагддаг тэр алх баригч нөхөрт өөрийгөө даатгадагийг л хэлж байгаа юм. Энэ бол Монголын өнөөгийн улс төрийн гол философи нь. Энэ бол бидний  нөгөө салах дургүй барьцааны, түрээсийн, хамжлагын, нүүдлийн шинжтэй феодалын харилцааны чинь гол мөн чанар нь!

Феодалын, барьцааны, түрээсийн харилцааны золиос болсон нэг хүндтэй эрхмийг дор жишээлье. Sonin.mn сайтын “Болсон явдал” сониноос эшлэе. Саяхан юм шиг байна.  Монголын чөлөөт бөхийн загалмайсан эцэг С.Магсар ганцаардлын дунд нас барлаа гэсэн санаагаар дараахи хурц дүгнэлтүүдийг хийжээ:

-    ... Гэтэл тэрбээр атаархал, хар хорон санааны асар их довтолгоонд өртөх болсон. Сайн зүйлийг үзэн ядах гэгч нэн аймшигтай. Одоо бол тийм үзэгдэл бүр асар их болсон...
-    Тухайн үед бол Магсар дээр л тэр булай балай үзэн ядалт илэрч байж. Энэ нь бүр нийгмийг бүхэлд нь хамарч, том дарга сайд нар ч “биднээс илүү гарав” хэмээн түүнийг хялайж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд хүргэж, Магсар багшийг ажлаас нь хөөж, гавъяа шагнал, байрыг нь хурааж, тусгай тогтоолоор буруушааж, хөдөө цөлөн солиорч байсан юм. Чөлөөт бөхийн алтан үеийг бүтээж, улс орныхоо алдар нэрийг мандууллаа л гэж тэр...
-    Муу зүйлийг, муу хүнийг тахин шүтэж, сайн зүйлийг, сайн хүнийг үзэн ядаж, хэлмэгдүүлэн хохироож, хавчин зовоож эцэст нь хүнд өвчин тусаад байхад нь туслалгүй тарчлаан зовоож үхүүлдэг энэ булай муухай нийгэм хэзээ өөрөө үхэж мөхөх бол доо гэжээ.

Заавал хэн нэгэнд өөрийгөө даатгуулдахгүй бол амьдрал байхгүй гэсэн хуультай энэ харилцааг, барьцааны, түрээсийн, хамжлагын шинжтэй феодалын харилцааг сөнөөсэй гэж энд шууд уриалан дуудсан юм биш үү, Та минь ээ ???

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (101) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Каашны хүүхдүүд буюу элэг бариулсан монголчууд

2013-01-19 14:43:40
Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (18) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүн байхын утга учрыг юу гэж ойлгох вэ.

2013-01-19 12:33:28
Ингэснээрээ тэрээр баруун ба Халх Монголчуудыг шууд захирч, Дундад Ази болон Төвдийг эрхшээлдээ барьж асан их хааны нэр сүрийг манжийн хааны албат хэмээх өчүүхэн алдраар солилгүй өөрийн амьдарлын зорилго, итгэл үнэмшилдээ тууштай хандан, алдаа онооныхоо хариуцлагыг бүрэн хүлээсэн юм. Түүний үйл ажиллагааг хожим түүхчид сайн муу элдвээр дуудсан ч төв азийг эрхшээсэн хүчирхэг хаан, тууштай эх оронч байсан гэдэгтэй хэн ч маргадгүйн дээр зөвхөн энэ алдар нэрээрээ түүхэнд онцгой байрыг эзэлдэг.
Перс төвтэй Монголын Ил Хааны улсыг үндэслэгч Хүлэгү хааны гарамгай жанжин найман овогийн Хэт Буха сирийн нутагт болсон Айн Жайлутын тулалдаанд өөрсдөөс хэд дахин давуу хүчтэй Мисирийн цэрэгтэй аймшиггүйгээр тулалдан хүчинд автан ялагдсан хэдий ч Егепитийн Мамльюкийн султан Кутузын өмнө бардам зангаа огтхон ч гээлгүйгээр “ Хүлэгү хааны минь үй түмэн цэрэг удахгүй ирж өшөөг минь авах болно. Монголчууд хаана ч хэзээ ч ялагдаж байгаагүй юм. Та нар мөнх тэнгэрийн гэсгээлийг хүртэнэ” хэмээн өчиж цаазлуулсанаараа Монголын байлдан дагуулагчдын омог бардам зан, сүр хүчийг хиртээгээгүй болой.
Хүүхэд залуус та бидний шимтэн уншдаг асан шерлок Холмес цувралын “Бөгтөртэй хүн” зохиолын баатар өөрийн өрсөлдөгчдийн явуулгаар дайсандаа олзлогдон тамлуулж, үүрдийн эрэмдэг нуруутай болсон ч гэсэн найз нөхөд, хайрт бүсгүй нь түүнийг урьдын адил цэх шулуун дайчин эр явсанаар нь дурсаж яваг гэсэндээ өшөө хорслоор жигүүрлэсэн үхлийг сонгосон талаар өгүүлдэг нь үүнтэй адил жишээ юм.
Цагаа олж үхсэний ачаар итгэл үнэмшлээ гээгээгүйгээр үл барам аймшигтай бэрх, золгүй явдлуудаас ангижирсан нэртэй цуутай хүмүүсийн тухай олон ч жишээг дурьдаж болно. Зомын эзэнт гүрний суут цэргийн жанжин Помпей нь Юлий Цезарьтай хийсэн тэмцэлдээ дийлдээд дахиад хэдэн сар амьд явсан бол агуу байлдан дагуулагч тэрээр египитийн хааны зарц нарт доромжлуулсан, орох оронгүй гуйлгачин болж гутамшигийн дээдийг амсах байлаа.
Үүнтэй зэрэгцэн амь аргацаахын тулд, итгэл үнэмшилээ гээж нэр төрөө сэвтээсэн гашуун түүхүүд цөөнгүй байдаг. Загалмайтнуудыг удаа дараалан бут цохиж, Балканы хойг, агуу Византыг байлдан дагуулагч Түрэгийн Баяазит султан Анкарагийн дэргэд болсон доголон Төмөртэй хийсэн тулалдаанд ялагдаж сайн нэрээ хадгалж үлдэхийн оронд олзлогдохыг илүүд үзсэнээрээ амьдарлынхаа сүүлийн жилүүдийг олзонд гутамшигтайгаар өнгөрөөсөн бөгөөд доголон Төмөр хаан аян дайнд явах бүртээ түүнийг торолсон дамнуурганд авч яван өөрийн нэр сүрийг гайхуулдаг байжээ.
Багдадын халиф Мустасим хүч чадал нь ид тэгширч байсан Хүлэгү их хаанд хандан ... ажил амьдарлынхаа гарааг дөнгөж эхэлж байгаа залуу минь, ертөнцийг байлдан дагуулах том санаагаа орхиод буц хэмээн бардамнасан захиа өгч Монголын элчийг дооглон тохуурхасныхаа хариуг үзэж хүчин мөхөсдөхийн үедээ амьд л үлдэж байвал хамаагүй гэсэн өчүүхэн дорд бодлын улмаас улс орноо эзлүүлэн, сүйрэн унахыг, эхнэр хүүхдээ доромжлогдохыг аль альныг нь нүдээр үзэж гутамшиг доромжлолын мууг үзэн эцэстээ цаазлуулсан байдаг.
Иракийн дарангуйлагч асан Саддам Хусейн мөн дээрх шалтгаанаар америкчуудын гарт орсноор хүмүүсийн сэтгэлд хоногшсон гял, цал, өөртөө итгэлтэй бардам, ихэмсэг дүр байдлаа оргүй гээж өтөлж хөгширсөн, туйлдаж ядарсан нэгний төрхийг үзүүлсэнээр лалын уртөнцийн гарамгай лидер, амьд домог, амерканизм, сионизмын эсрэг тууштай тэмцэгч гэсэн өндөр нэр сүрээ сэвтээхийг та бид харсан билээ.
Хүмүүсийн хүсэл тэмүүлэл урт удаан амьдрал нь бүр мөнхийн үргэлжлэх байсан ч хүсэл зориг, баяр таашаалгүй бол хүнд ямар тэсвэрлэшгүй дарамт зовлон болох билээ. Иймээс юм бүхний голыг олох чанарыг бий болгохын тулд хүмүүсийг амьдарлаас бүү гутаж залхаасай, үүнтэй зэрэгцэн үхлээс бүү зугтаасай гэдэг үүднээс амьдарлыг хагас гашуун, хагас амттай хийсэн байж таараа. Гэхдээ онцгой арга замаар итгэл үнэмши, алдар хүндээ авч гарсн жишээг чцөөнгүй дурьдаж болно. Өгөөдэй хааны байлдан дагууллын үед Алтан улсын чухал зангилаа боомтыг хамгаалж байсан хятад жанжин Монголчуудын хүчинд автаж хот нь эзлэгдэх нь тодорхой болсон үедээ өрнө дорнод хийсэн гайхамшигт аян дайнуудаараа амьддаа домог болн суу алдар нь орчлонд түгсэн Сүвээдэй баатарт л зөвхөн бууж өгнө гэсэн шаардлаг тавьсанаар хүн хүчний хохирол баг хүлээх гэсэн монгол цэргүүд түүний хүсэлтйиг хүлээн авч нэрт жанжин өөрийн биеэр морилон очиж буулгаж авсан талаар түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэг үлджээ. Үүнтэй адил дундад зууны үеийн Европын рыцариуд ирүүл тулалдаанд ялагдахдаа өөрөөсөө илүү өндөр сурвалж язгууртайэсвэл гарамгай баатарт бууж өгөхийг өөрийн нэр хүндийг аварч буй хэрэг хэмээн үздэг байсан бол японы самурай нар нэр хүндээ сэвтээснээс үхэхийг илүүд үзэж энэ нь бүр тодорхой дэг жаягтай урлаг болон хөгжиж ирсэнийг та бид мэдэх билээ.
Аливаа хүний нэр хүнд, итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандана гэдэг бол баргийн хүнд заяахгүй ур дүй, зориг ухаан, чадал самбаа шаардсан ажил хэдий ч үүнийг гарамгай эзэмшсэн хүн бусдаар өөрийгөө хүрээлүүлэх нигууртай ажээ. Хэрэйдийн Хадаг баатар Тэмүүжин Чингис хааны гэнэтийн довтолгоонд өртөн хүнд байдалд орсон хэдий ч туулын хар шугуйгаас өөрийн эзэн ван хаан тоорил, түүнийхүү Нялх Сэнгүм нарыг дутаах хүртэл тэсэн байлдаж улмаар ноогдсон үүргээ биелүүлмэгц бууж өгөн үнэнч албаынхаа үүргийг хангалттай биелүүлдэг. Түүний энэ үйлдэлийг Тэмүүжин өндрөөр үнэлж хайр энэрлээ хүртээсэн бөгөөд Хадаг баатар цаашдаа ч итгэлийг нь хөсөрдүүлээгүй билээ. Агуу хүмүүсийн намтар түүхийг уншиж судлах явцад Чингис хаан шиг хүний итгэл үнэмшилд хүндэтгэлтэйгээр ханддаш хүн ховор байсан нь түүний агуу их хүч чадлын ундарга нь байсан хэмээн үзэх нь буруудахгүй болов уу. Тухайлбал Чингис хаан өөрийг нь тулааны талбарт үхлүүт шархтуулсан Зургаадай хэмээх цэргийг эр зориг гаргасных нь төлөө өршөөж өөртөө зүтгүүлсэн нь хожмоо түүний нэрийг уртөнц дахинаа дуурсгуулсан домгт жанжидынх нь нэг Зэв болон төлөвшсөн байдаг. Мөн тэрээр өөрийн багын анд Жадраны Жамухыг өөрийнхөө итгэл үнэмшлийг гээгээгүйд нь угтаа буруутгаагүй билээ.
Хүмүүсийн хоорондын харилцаа нь маш эмзэг нарийн төдийгүй олон талтай байдгаас түүнийг нэг загварт оруулж үнэлж дүгнэх, хэн нэгнийг буруутгах эсвэл зөвтгөх нь харьцангуйажээ. Ер нь хүний амьдарлын зорилго итгэл үнэмшлийг сайн муу, зөв буруу гэж ангилах нь хэцүү гэхээсээ илүү шудрага бус талтай гэмээр. Учир нь хүний нийгмийн түүхэнд үнэн ба шудраг ёсыг хүчээр эсвэл олонхоор тогтоож ирсэн нь түгээмэл байх тул тодорхой ард түмэн, хувь хүний түвшинд түүнийг өөр өөрөөр үнэлж тогтоож иржээ. Хувь хүн өөрт болон бусад тулгарсан асуудлуудад нийгэмд эзлэх байр суурь, боловсрол мэдлэг, суурь хүмүүжил, угсаа гарвал, хувийн ашиг хонжооны үүднээс ханддаг. Иймд нэгэнт итгэл үнэмшлээр жигүүрэлсэн зорилгыг хүний амьдарлыг утга учир хэмээн тодорхойлвол буруудахгүй болов уу.
Хэрвээ чи зорилгогүй бол хэн ч биш, тэр зорилго чинь олигтой биш бол агуу ихийг бүтээхгүй ... гэсэн афоризм байдагчлан агуу их хүмүүс гүрэнг цогцлоож, хүмүүсийг соён гэгээрүүлж, хөгжил дэвшилд хөтлөж, нийгмийн дэг журмыг хангахад эрмэлздэг бол эгэл жирийн та бидэн шиг хүмүүс үр хүүхэд хань ижил, ойр дотныхоо хүмүүсийн сайн сайхан амьдарлын төлөө тэмцдэг. Гэвч энэ нь угтаа бол ижил хүний амьдарлын утга учир хөдөлгөгч хүч юм.
Харин хүний хүсэл зориг дууссан буюу мөхсөн тэр газарт амьдрал төгсдөг тул “муу амьд явахаар сайн үх” гэсэн итгэл үнэмшил амьдарлаас ч үнэтэй гэдгийг илэрхийлсэн ардын санаа юм. Үүнийг “Хэрвээ чамд төлөөнөөс нь үхэж чадах ямар нэгэн зүйл байгаа бол чи амьдралаа жирийн амьдарлаас хэд дахин үнэ цэнэтэй болгож байгаа хэрэг” хэмээн ойлгож болох юм.
Нэгэнтээ “Зууны мэдээ “ сониноос уншиж байсан эссэг сийрүүлэн чадан ядан холболоо санал бодлоо сэтгэгдэлд үлдээгээрэй ... Цагаантөмөр Эсэнтайш
Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : анка | Уншсан (44) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй